
Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт аав нь өсвөр насны хүүхдээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, 36 настай эрэгтэй М нь 14 настай охин Н-ын нүүр рүү галын хайч шидэж, гэмтээжээ. Охины зүүн нүд, нүүр гэмтсэн гэх бөгөөд хэргийг өдгөө Дорнод аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа аж.