
Коронавирусээр өвчлөөд эдгэсний дараа бие махбодь, эрхтэн системийг өвчлөхийн өмнөх хэвийн үйл ажиллагаанд нь оруулахын тулд богино болон урт хугацааны сэргээн засах эмчилгээг зайлшгүй хийх шаардлагатай.
[bctt tweet=”Хөнгөн туссан ч гэсэн нөхөн сэргээх эмчилгээг хийлгэх хэрэгтэй юм.” username=””]
Коронавирусээр өвчилсөн хүмүүст илэрч буй бие махбод, сэтгэл санааны таагүй шинж тэмдгүүд нь эдгэсний дараа ч тодорхойгүй хугацаагаар үргэлжлээд зогсохгүй дараах үндсэн 7 чиглэлийн хүрээнд сөрөг үр дагаврыг бий болгоод байна:
- Сэтгэн бодох чадвар доголдож, оюун ухааны ядаргаанд орох
- Ярих чадвар муудах
- Уушгины үйл ажиллагааны доголдол
- Маш ихээр хөлрөх, бие сульдах
- Залгихад хүндрэл үүсэх
- Сэтгэл санаа тогтворгүй болох
- Өдөр тутмын үйл ажиллагаанд ядардаг болох, ачаалал даах чадваргүй болох зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байна.
Коронавирусийн дараах сэргээн засах эмчилгээг бариа засал, физик эмчилгээ, зүү төөнүүр, байгалийн рашаан эмчилгээ, уламжлалт эмчилгээ гэж хуваана.
Рашаан эмчилгээ нь дархлаа дэмжих, ядаргаа тайлах, хоргүйжүүлэх, цэр ялгаралтыг сайжруулах, амьсгалын замыг чөлөөтэй болгох, эсийг нөхөн төлжүүлэх ашиг тустай.
ДЭМБ-аас агаарт гарах, рашаан уух, шим тэжээлт хоол хүнс идэж, хэрэглэх зэрэг байгалийн аргаар нөхөн сэргээхийг зөвлөж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.