Д.Нарангэрэл:Түргэвчилсэн оношлуур 90-95 хувийн магадлалтай

2020-11-17

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  -Түргэвчилсэн оношлуурт итгэж болох уу? Түргэвчилсэн оношлуурт хэдэн төгрөг зарцуулсан бэ? гэсэн сэтгүүлчийн суултад “Сэлэнгэд гарсан 19 хүний түргэвчилсэн тест эерэг гарсныг ПСР шинжилгээгээр давтан хийнэ. Түргэвчилсэн тест өндөр ач холбогдолтой, ямар ч улс орон ПСР бус түргэвчилсэн оношлуурыг эхлээд хэрэглэж байгаа. Эерэг гарсан хүмүүсээ ПСР шинжилгээгээр баталгаажуулна, сөрөг гарсан ч хяналтад байлгаж байгаа” хэмээн хариулав.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Түргэвчилсэн оношлуур цуснаас болон хамар, залгиураас авах гэсэн хоёр янз байгаа. Эхнийх буюу цуснаас сорьц авч байгаа нь 70 хувийн, хамар, залгиураас сорьц авч байгаа нь 90-95 хувийн магадлалтай учраас түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан тохиолдлыг ПСР шинжилгээгээр баталгаажуулж байгаа. Одоо хамар, залгиураас сорьц авч хийдэг түргэвчилсэн оношлуурыг хийж байгаа. 100 мянган түргэвчилсэн оношлуур авч аймаг, орон нутагтаа зарцуулсан” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ