
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзаж байна.
- Паралимпээс алтан медаль хүртсэн Э.Содномпилжээг 120 сая, гурван өрөө орон сууц
- Олимпоос мөнгөн медаль хүртсэн Саид Моллайг 60 сая төгрөг, хоёр өрөө орон сууц
- Олимпоос хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэгийг 30 сая төгрөг, хоёр өрөө орон сууц
- Олимпоос хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатарыг 30 сая төгрөг, хоёр өрөө орон сууцаар тус тус шагнаж, батламжийг гардууллаа.
Мөн монголын сагсанбөмбөгийн 3×3 шигшээ багт олимпод багийн спортоор анх удаа оролцож, манлайлал үзүүлсэн амжилтыг нь үнэлж 30 сая төгрөг олгож, батламж гардууллаа.