Дарханд сэжигтэй нэг тохиолдол илэрч, бүх хөдөлгөөнийг зогсоож тэг зогсолт хийгээд байна

Өнгөрсөн шөнө Дархан-Уул аймагт Ковид-19-ын сэжигтэй нэг тохиолдол илэрчээ.

Сэлэнгэ аймгийн ойрын болон дам хавьтлын 583 иргэнээс шинжилгээ авахад өнгөрсөн шөнийн 00.26 цагт нэг иргэнээс халдварын шинж тэмдэг илэрсэн ба тухайн иргэний хавьтлын 60 гаруй хүнийг тусгаарласан гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал  мэдээлэл өгөв.

Хариуг баталгаажуулахаар Улаанбаатар хот руу сорьц илгээсэн. Дархан-Уул аймгийн хэмжээнд үүрийн 05.00 цагаас эхлэн бүх хөдөлгөөнийг зогсоож, тэг зогсолт хийгээд байна.

Аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Дархан-Уул аймагт 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны 00:26 цагт нэг сэжигтэй тохиолдол илэрлээ. Яаралтай хариу арга хэмжээ авч, ХӨСҮТ рүү шинжилгээний сорьцыг хүргүүлсэн. Орон нутагт үүссэн энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан нэг болон дам хавьтлын байршлыг тогтоох шаардлагатай гэж үзэн, өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн арваннэгдүгээр сарын 18-ны 06:00 цаг хүртэл аймгийн хэмжээнд бүрэн зогсолт хийж байна” гэлээ.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ