Засгийн газраас Э.Цэндбаатарыг 20 сая төгрөгөөр шагнаж, урамшууллаа

2021-09-27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзаж байна. ​

  1. Паралимпээс алтан медаль хүртсэн Э.Содномпилжээг 120 сая, гурван өрөө орон сууц
  2. Олимпоос мөнгөн медаль хүртсэн Саид Моллайг 60 сая төгрөг, хоёр өрөө орон сууц
  3. Олимпоос хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэгийг 30 сая төгрөг, хоёр өрөө орон сууц
  4. Олимпоос хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатарыг 30 сая төгрөг, хоёр өрөө орон сууцаар тус тус шагнаж, батламжийг гардууллаа.

Мөн Токиогийн олимпод боксын эрэгтэйчүүдийн -57 кг жинд өрсөлдөж, шагналт тавдугаар байрт орсон тамирчин Э.Цэндбаатарт Засгийн газраас 20 сая төгрөгөөр шагналаа.

Ташрамд дурьдахад, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Токио-2020” олимпын наадмын медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын боксчинтой тулалдаж, шүүгчийн үнэлгээгээр ялагдсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ