
АН-ын удирдлагууд “Эв нэгдлийн хурал”-ыг Чингис хааны төрсөн өдөр буюу арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдуулахаар болсон талаараа мэдээллээ.
Эл хурлаар намын нийт гишүүдийн дунд санал хураалт явуулж, О.Цогтгэрэл, М.Тулгат нарын нэгийг нь АН-ын даргаар сонгох аж.
АН-ын дарга асан Э.Бат-Үүл: Энэ хурал нь сүүлийн жил гаруйн хугацаанд хүлээсэн онцгой чухал үйл явдал юм.
О.Цогтгэрэл: АН-ын уналтын үед томоохон өөрчлөлт хийхээр бид цуглалаа. Бид намын хувьд амаргүй цаг үеийг туулаад өнгөрч байна.
2021 оны 11 сарын 5-нд эв нэгдлийн, эвлэрлийн их хурал болно. Энэ хурлаар АН-ын хоёр даргаас нэгийг сонгоно.