Өрхийн эмнэлгүүдэд иргэдийг гэрээр үзэж, эмчилгээний багц олгоход 8 тэрбум төгрөг зарцуулжээ

ЭМД-ын сангаас COVID-19-ийн тусламж, үйлчилгээнд олгосон санхүүжилтийн мэдээллийг ЭМЯ-наас 2021 оны есдүгээр сарын 24-ний байдлаар танилцууллаа.

Уг статистик мэдээллээр нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн 1141 байгууллагад 193 тэрбум 304 сая төгрөгийн санхүүжилтийг олгоод байгаа аж.

Үүнгээс найман тэрбум 877 сая төгрөгийг өрхийн гэрээт эргэлтийн санхүүжилт болгож ЭМДС-гаас өрхийн эмнэлгүүдэд олгожээ.

160 мянган төгрөгийн багцын задаргаа:

-Хоёр удаагийн үзлэг оношилгоо, зөвлөгөө /10 мянган төгрөг/

-Хоёр ширхэг хамгаалах хэрэгсэл /20 мянган төгрөг/

-Өдөрт хоёр удаа буюу нийт 20 удаагийн утсаар эсвэл цахимаар хийх хяналт /20 мянган төгрөг/

-Витамин С 1000 мг-тай 20 ширхэг /36660 төгрөг/

-Витамин Д 4000 мг-тай 10 ширхэг /5 мянган төгрөг/

-Есөн ширхэг өвчин намдаах, халуун бууруулах эм /4050 төгрөг/

-Норов 7, Мана 4 багц /31983 төгрөг/

-Цалин хөлс, урамшуулал /32307 төгрөг/

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу.

  • Ковид-19 Хэвтүүлэн эмчлэхэд олгосон санхүүжилт: https://www.emd.gov.mn/эмдсангаас-2021-09-24-ний-байдлаар-ковид-19-хэвт/
  • Ковид-19 Дархлаажуулалтад олгосон санхүүжилт: https://www.emd.gov.mn/эмдсангаас-2021-09-24-ний-байдлаар-ковид-19-дарх/
  • Ковид-19 Өрхийн гэрийн эргэлтэд олгосон санхүүжилт: https://www.emd.gov.mn/эмдсангаас-2021-09-24-ний-байдлаар-ковид-19-өрхи/
  • Ковид-19 Сорьц цуглуулахад олгосон санхүүжилт: https://www.emd.gov.mn/эмдсангаас-2021-09-24-ний-байдлаар-ковид-19-сорь/
  • Ковид-19 Сорьц шинжлэхэд олгосон санхүүжилт: https://www.emd.gov.mn/эмдсангаас-2021-09-24-ний-байдлаар-ковид-19-сорь-2/

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn