2021.09.27: 61-ээс дээш насны 19 хүн нас барлаа

2021-09-27

Сүүлийн хоногт халдварын 1991 тохиолдол шинээр бүртгэгдэж, 61-80 гаруй насны 19 хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсад ковид-19 халдварын улмаас нас барсан нийт хүний тоо 1152 болов.

Шинээр бүртгэгдсэн халдварын 1043 нь Улаанбаатарт, 945 нь орон нутагт бүртгэгджээ.

Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 6848 эдгэрч эмнэлгээс дараагийн шатны хяналт руу шилжсэн байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал нь:

  • Хөнгөн 11924
  • Хүндэвтэр 7026
  • Хүнд 2167
  • Нэн хүнд 384 иргэн эмчлүүлж байна.

Хэвтэн эмчлүүлж буй 21501 хүний 4054 нь хүүхэд, 1485 нь жирэмсэн эх байгаа юм. Гэрийн хяналтад 65419 иргэн байна.

Холбоотой мэдээ