Дельта хувилбарын үед халуурахгүй харин хуурай ханиалгах, хамар битүүрэх шинж тэмдэг голлон илэрч байна

Коронавирусийн дельта хувилбараар өвчилсөн тохиолдолд илрэх шинж тэмдгийн талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлжээ.

“Дельта” вирус нь илүү хоруу чанартай бөгөөд маш хурдацтай тархдаг. Ялангуяа маш богино хугацаанд хүндэрч, вакцины үр дүнг бууруулж байна гэх олон улсын судалгаа гарсан байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөлөөгч Б.Ууганбаяр “Ковид19 өвчний дельта вирус нь Хуурай ханиалгах, толгой өвдөх, хамар битүүрэх шинж тэмдэг голлон илэрч байна. Халуурах нь бага байна шүү гэж эмч нар анхаарууллаа. Иймд та бүхэн шинж тэмдгийг анхаарч байгаарай” хэмээжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn