Сумогийн агуу аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлах шийдвэр гаргажээ

2021-09-27

Арлын орны мэргэжлийн сумо бөхийн Ёкозүна Хакүхо М.Даваажаргал өчигдөр орой зодог тайлахаар шийдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. 36 настай түүний баруун өвдөгний бэртэл гүйцэд эдгэхгүй байгаа нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн аж.

Их аваргын хувьд энэ жилийн таван башёгоос Нагоя башёд л бүрэн барилдаж, 15 даваатай нэг ч унаагүй түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтаа шинэчилсэн.

Дэвжээ эзэмших хүсэлтэй Хакүхо 2019 онд Японы иргэн болж байлаа. Монгол улсын дархан аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат агсны хүү Хакухо М.Даваажаргал мэргэжлийн сумод мөддөө эвдэгдэхээргүй дээд амжилтыг тогтоогоод ийнхүү зодог тайлж байна.

Холбоотой мэдээ