“Энхсаран” сувилалд эрүүгийн хэрэг үүсгэж, тусгай шалгалт хийхээр болжээ

2020-11-16
УОК-ын даргын шуурхай хуралдаанаар Ерөнхий сайд болон Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Энхсаран сувилалд эрүү үүсгэж шалгах ажлын хэрэгжилт, хуурамч, албаны бус баталгаагүй мэдээлэл түгээж буй зарим хэвлэл, хувь хүмүүст хариуцлга тооцох асуудлыг эрчимжүүлэх талаар ярилцаж  байна.
Мөн хөдөө орон нутгаас иргэдийг гаргах шийдвэр гараагүй гэдгийг онцоллоо.
  • Дархан-Уул аймагт 4500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 7 эерэг шинжилгээ гарсныг ПСР болон сорьцын шинжилгээ хийж давтан сөрөг гарч халдвар илрээгүй байна.
  • Мөн Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан сэжигтэй тохиолдлуудын PCR шинжилгээг хийж байгаа аж.

Эх сурвалж:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Юу гэсэн үг юм шалгах л хэрэгтэй ш дэ шийтгэх л хэрэгтэй тэгж байж дараа дараагийн хувь хүн байгууллагуудад дохио болно энэ чинь улс орны тусгаар тогтнол хүний амь насыг хомроголон устгахад хүргэх том гэмт хэрэг короно туссан хүний дотоод эрхтэн ямар нэгэн байдлаар гэмтэж нас нь богиносож байгаа гэсэн шүү мөн эдийн засгийн хувьд улс оронд маш их хохирол учируулж байгаа харин үнэн зөвөөр л шалгаасай даа худлаа шалгагчамаа аядаад хэн нэг нь дааж аваад мөнгө төгрөг өгөлцөж аваалцаад замхрах вий

  • Тэгээд яах гээд бгаан шалгаж байж л хэний буруу бсн бэ гэдгийг тогтооно шдээ. Бүгд л хамрагдана. Гэхдээ энэ хэцүү үед түр хойш тавиад эвтэй бол хүчтэй гэдэг шиг ард түмнээрээ голомтыг хумих нь юу юунаас чухал шүү!!!!

  • Энх саран сувилалд эрүүгийн хэрэг үүсгээд яахав дээ тэнд байрлуулсан эрүүл мэндийн онцгой байдлын  мэргэжлийн хяналтын нөхдүүдэд  эрүү үүсгээч хийж байгаа хэлж байгаа юм  нь дандаа буруу  чааваас 

Холбоотой мэдээ