АМГТГ: Шатахууны борлуулалт Даваа гарагаас хэвийн горимд шилжинэ

2021-09-25

АМГТГ-ын орлогч дарга Ц,Эрдэнэбаяр шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, ирэх 7 хоногийн Даваа гарагт шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэлийг өглөө. Компаниуд Даваа гарагт хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийллээ.
Өнөөдөр 1210 тонн бүхий 20 вагон АИ-92 шатахуун Ангарскийн нефтийн үйлдвэрээс Наушки өртөөнд ирээд байна.
Мөн өнөөдөр БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дууслаа. Маргааш /2021.09.26/ Хөх хотоос Эрээний боомтын зүгт хөдөлж, ирэх 7 хоногийн дунд үе гэхэд орж ирсэн байна.

Эх сурвалж: АМГТГ

Холбоотой мэдээ