Дархан-Уул аймгийн хэмжээнд 6,000 гаруй хүнд шинжилгээ хийхэд бүгд ХАЛДВАРГҮЙ гарчээ

2020-11-16

Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 5,000 гаруй хүнд коронавирус шинжилгээ хийхэд бүгд халдваргүй гарчээ.

Түргэвчилсэн оношлуураар 5513, PRC шинжилгээгээр 450 хүнээс шинжилгээ авахад хариу нь сөрөг гарчээ.

Худалдаа, үйлчилгээний байгууллага, сургуулийн өмнөх боловсролын байгууллага зэрэг батлагдсан тохиолдлын дам хавьтлуудыг шинжилгээнд хамруулжээ. Дараагийн 5,000 хүнээ шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар болж байна. Энэ удаад ЕБС-ийн багш нар, дулаан техникийн ажилчид, Улаанбаатар хотоос тусгаарлалтаас гарч гэртээ ирсэн 110 гаруй иргэдийг хамруулах юм байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ