“Би Орос руу утас цохиж, Киргиз рүү явуулах байсан шатахууныг Монгол руу явуулахаар болсон”

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал болж байна. Энэ хурлаар өвөлжилтийн бэлтгэл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний талаар танилцуулав.

Мөн энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:

Шатахууны 17 мянган тонны нөөцтэй байгаа. Хувийн хэвшлүүдийн зүгээс нөөцдөө хашир хандаж, цааш нь хийсэн зүйл гэж би харж байгаа.

“Роснефть”-ийн гүйцэтгэх захиралтай хоёр өдрийн өмнө утсаар ярьж, асуудлыг шийдэх талаас нь ярьсан. Өмнөх байсан дотно харилцааг ийм зүйл дээр л ашиглах ёстой. 44 мянган тонныг яаралтай хугацанд нийлүүлэх, нэмээд 1500 тонныг яаралтай хугацаанд нийлүүлэх, Киргиз рүү явж байгаа шатахууныг Монгол руу явуулах чиглэлийг хоёр хоногийн өмнө өгсөн байна лээ. Шатахууны асуудал удахгүй таван хоногийн дотор хэвийн хэмжээндээ орно. Энэ бол хэцүү асуудал биш.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn