Монгол, Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд албан ёсоор шилжүүллээ

2021-09-24

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол, Японы эмнэлгийг өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд албан ёсоор шилжүүлэн өглөө.

Тус сургуулийн харьяанд:

  • АШУҮИС-ийн төв эмнэлэг,
  • 75 ортой Монгол анагаах ухааны төв эмнэлэг,
  • Нүүр ам судлалын судлалын төв эмнэлэг байсан бол өнөөдөр Монгол, Японы эмнэлгийг албан ёсоор харьяандаа нэгтгэснээр нийт дөрвөн эмнэлэгтэй болж байна.

Улмаар олон улсын жишигт нийцсэн их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх боломж нөхцөл хангагдаж байгаа юм.

Мөн багш, ажиллагсдын цалингийн талаар АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар “Монгол, Японы эмнэлгийг байгуулсан анхны зорилго болох Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох түүхэн үйл явдал нэг алхмаар ахилаа.

Их сургуулийн багш болон эмч, ажиллагсдын цалингийн зөрүү 60 хувь байгаа. Үүнийг үе шаттайгаар нэмнэ. Тооцооллын дагуу тус эмнэлгийн ажилтнуудынхаа цалинг аравдугаар сард 15 хувиар нэмэхээр төлөвлөсөн” хэмээн ярьсан юм.

Холбоотой мэдээ