Улаанбаатар хотоос хулгайн замаар Хэнтийд очсон хоёр иргэнээс коронавирус илэрчээ

2020-11-16

Хэнтий аймагт сэжигтэй тохиолдол илэрч, 14 хоног хөл хорио тогтоосон болохыг Хэнтий аймгийн онцгой комиссоос мэдээллээ. Улаанбаатар хотоос тус аймагт хүрсэн иргэдийн түргэвчилсэн шинжилгээний эхний хариу эерэг гарсан байна.

Тус иргэд нь 2020.11.15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар явж, Хэнтийд очжээ. Ингэхдээ Дархан, Баянмөнх, Баянхутаг сумдын нутгийг дайрч явжээ. Улмаар аймгийн урд талын ШТС-аар үйлчлүүлж, Хэнтий аймгийн төвөөс 70 км зайд Заанширээ гэх газарт гэртээ байгаа гэсэн өгүүлэмжтэй байна.

Хотод болон дайрч гарсан сумдын нутагт хавьтал болсон хүмүүсийг тандан, илрүүлэх ажил хийгдэж байна.

24 цагийн дараа PCR шинжилгээний хариу дахин гарах бөгөөд тухайн иргэний дамжин өнгөрсөн чиглэл тодорхой болох юм байна. Аймгийн хэмжээнд бүрэн хөл хорио тогтоогоод байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ