
Улсын хэмжээнд сүүлийн өдрүүдэд АИ-92 шатахууны хомстол үүсэж, иргэд шатахуун авахаар шатахуун түгээх станцад дугаарлаж буй.
Харин шатахуун түгээх станц байдаггүй бүс дагуух авто замын хөдөлгөөн бага байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлжээ.
Тодруулбал, өмнөх долоон хоногтой харьцуулахад хөдөлгөөн 20-30 хувиар буурчээ.
Харин шатахуун түгээх станц байрладаг Яармаг, Буянт-Ухаа, Нарантуул, Нарны зам дагуу хөдөлгөөний эрчим эрс нэмэгдсэн байна.