Сергей Диордица: Систем шинэчлэгдсэний улмаас ДЭМБ Монголын тохиолдлыг алдаатай мэдээлсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар ээлжит мэдээлэл хийж байна.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица:

Монгол Улс хүн амынхаа 65-аас дээш хувийг вакцинжуулалтад хамруулсан. Түүнчлэн дархлаа дэмжих тунг давхар эхлүүлээд явж байгаа билээ. Вакцин нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүндрэлээс хамгаалах арга гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Хэдийгээр найдвартай сайн вакцин байсан ч гэлээ цар тахлыг таслан зогсооход хангалтгүй байгаа.

Бидэнд байгаа баримтаас үзэхэд дэлхийн хэмжээнд дархлаажуулалтыг тогтоох хамгаалалтын түвшин хангалтгүй байна. Дэлхийн ихэнх хүн ам энэхүү вирусийн халдварт өртөх магадлалтай. Цар тахал эхэлснээс хойш 600 өдөр өнгөрсөн энэ хугацаанд шинэ амьдралын хэв маягт шилжин орж байна.

КОВИД-19-ийг үүсгээд буй вирус үргэлжлүүлэн эргэлтэд байх магадлал өндөр байна. Тэгэхээр бидний хувьд вирусийг бүр мөсөн устгах боломжгүй байгаа ч вирусээс үүсэж байгаа эндэгдэл, хохирох явдлыг таслан зогсоох боломжтой.

Есдүгээр сарын 9-16-ны хооронд систем шинэчлэгдсэнээр доголдож үүсэж, ЭМЯ болон ДЭМБ-ын шинэ тохиолдлын мэдээллүүд зөрүүтэй гарсан. Одоо мэдээлэл адилхан гарч байгаа” гэлээ.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn