Л.Энх-Амгалан: Сурагчдын ахицаар багшийн ажлыг дүгнэн, урамшуулал олгох нь зөв

2021-09-24

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан орон нутагт ажиллах үеэрээ боловсролын салбарын санхүүжилтын талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Сургуулийг болон багш нарыг хооронд нь өрсөлдүүлэхгүй. Мөн сурагчдыг хооронд нь өрсөлдүүлэхгүй.

Олимпиадын хүүхдүүд гээд тасалж аваад бэлдэх биш харин хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрүүдийг гаргах ёстой юм.

Өөрөөр хэлбэл, сурагчдад ахиц дэвшлийн үнэлгээг хийж, багшийн ажлыг дүгнэн үр дүнд суурилсан санхүүжилт хэмээн урамшуулал олгодог болох нь зөв. Мөн үүний зэрэгцээ “Чадварлаг багш” хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах нь зүйтэй гэж харж байгаа” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Цахим хичээлээ хэвийн явуулах нөтбүүкээр хангаж өгөөчээ. Цахимаар хичээл ороход заримдаа Нөтбүүк гацчих юм. Цалингаараа авья гэхээр хэцүү л байна.

  • -үнэлэх арга юу байх вэ. хурдан хэрэгжүүлдэг болмоор байна. цойлсон багш нар ч их мөнгө авсан даа. би ч массаар сургаад дандаа 2-рт байлаа. одоо ч авах гэсээр байтал тэтгэвэрт гарлаа-багш нар ихэнх нь бронхиттой. энэ халдварын үед бид ч айхтар өртлөө дөө. цалин бүтэн олгосон ч урамшуулал хасна гэж байна. үүнийг авахын тулд хөнгөн туссан хүмүүс нууж явж байгааг анхаараач

  • Тэгвэл ЭЕШ,Олимпиад бас багш нарын ур чадварын уралдхант хичээл болохоо болихно гэж ойлгож болох уу

  • ЭЕШ-г ч тэр. Массын амжилт өмнөхөөс ахиж бна уу гэдгээр нь л багшийг дүгнэж урамшуулдаг баймаар. Гэтэл аз эзээр ч юмуу за багшийн хичээл зүтгэлээр ч байгаа л бх ганц 1 хүүхэд 800 авчих юм бол тэр багш л мундаг гээд дөвийлгөчихдөг. Энэ байдлыг болих хэрэгтэй. Сургуулиар нь аймаг дүүрэг, сургуулиар нь бөйр эзлүүлдэгийг ч болих хэрэгтэй. Багшид маш их дарамттай байдаг.

Холбоотой мэдээ