
Вирусын үүсэл гарлыг илрүүлэх нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэхэд чухал ач холбогдолтой. Өмнөх цуврал судалгаанаас үзэхэд, Хятад улсад коронавирусын халдвар дэгдэхээс өмнө АНУ, Испани, Франц, Итали, Бразил зэрэг орнуудад аль эрт коронавирусын халдвар дэгдсэн ул мөр харагдаж байна гэв.
Судлаачид халдварт өвчний түгэн тарсан загвар, их өгөгдөлд дүн шинжилгээ хийх арга барилд үндэслэн АНУ-ын зүүн хойд нутгийн 12 муж улс, Хятадын Үхань хот, Жэжянь муж зэрэг газар нутагт халдвар тархаж эхэлсэн цагийн хуваарийг магадалсан байна.
Судалгааны үр дүнгээс харахад, АНУ-ын зүүн хойд нутгийн 12 муж улсад коронавирусын халдварын анхны халдварлалт үүссэн магадлал 50% -д хүрсний цагийн хуваарь нь ихэвчлэн 2019 оны 8-р сараас 10-р сарын хооронд байгаа бөгөөд бүр эрт нь 2019 оны 4-р сарын 26-нд Род -Айленд муж улсад дэгдэж байсан бол хамгийн орой нь 2019 оны 11-р сарын 30-ны өдөр Делавэр муж улсад дэгдэж байжээ.
Энэ нь АНУ-д анхны тохиолдол гарсан 2020 оны 1-р сарын 20-ны өдрөөс эрт байна. Тооцоолсон үр дүнгээс харахад, 2019 оны 9-р сараас эхлэн АНУ-д коронавирусын халдвар тархаж байсан магадлал өндөр байна гэлээ.