АНУ-д Монгол судлалаа хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаж буй М.Саруул-Эрдэнэд Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон хүртээжээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож, АНУ-д ажлын айлчлал хийж буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Вашингтон хот дахь Конгрессын номын сангийн ажилтан М.Саруул-Эрдэнийг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонгоор шагнаж, шагналыг гардуулан өгчээ.

Америкт Монгол судлалыг хөгжүүлэх, хүүхэд багачуудад монгол хэл, соёлыг зааж сургах үйлсэд өөрийн идэвх, зүтгэл, сэтгэл гарган бахдам амжилтыг олж байгааг нь үнэлж  энэхүү Төрийн дээд одонгоор шагнасан ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ