ХУД, БЗД-ийн гэр хорооллын 2000 айлын нүхэн жорлонг эко болгон солилоо

2021-09-23
Нийслэлийн ногоон бүс, усан сан бүхий газруудад эко ариун цэврийн байгууламж суурилуулах ажил үргэлжилж байна.
Хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ХУД, БЗД-ийн гэр хорооллын 2000 айлын нүхэн жорлонг стандартад нийцүүлэн солиод байна.
Найман ам бүлтэй айл байхад жилд нэг л удаа соруулж, дахин ашиглах боломжтой юм. Энгийн модон жорлонтой харьцуулахад агаар болон хөрсний бохирдол үүсгэхгүй, хөрсөнд нэвчихгүй, шөнийн цагаар мэдрэгчтэй гэрэл асна гэдгээрээ давуу талтай.
Цаашид 2030 он гэхэд хүн амын 60-аас дээш хувийг сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангана гэлээ.

Холбоотой мэдээ