“Ирэх лхагва гарагт банкны зээл царцаах эсэх талаар мэдээлнэ”

2020-11-15

Ирэх мягмар гараг буюу арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цагт дуусах байсан Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.

Гаргасан шийдвэртэй холбогдуулан Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нарт иргэд, ААН-үүд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх санал боловсруулж, лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар танилцуулахыг чиглэл болгожээ.

Тодорхой шийдвэр ирэх лхагва гарагт гарах тухай Шадар сайд Я.Содбаатар мэдээлэв.

Үргэлжлүүлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ:

“Мэдээллийг нуусан болон бусад асуудлыг судалж үзээд нэмж хавьтлыг нэмэхгүй байхын тулд  14 хоногийг сунгахаас өөр аргагүй болж байна. Улаанбаатар, Сэлэнгээс гадна дахин голомт гаргахгүйн тулд сунгахаас өөр аргагүй. Монгол Улс цар тахлыг хохирол багатай даван туулж буй хамгийн амжилттай улс хэвээр.

Олон улсад иргэд нь хамтарч ажилласан улсууд илүү амжилттай даван туулсан.

Ирэх долоо хоногийн лхагва гарагт эдийн засгийн хохирлыг хэрхэн даван туулах төлөвлөгөө гаргаж байна. Банкны зээл, түрээс гэх мэт олон зүйлийг бид тооцоолж байна. Цааш цаашдаа ямар арга хэмжээ авах талаар Сангийн сайд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ