Япон шинэ ерөнхий сайдаа аравдугаар сарын 4-нд сонгоно

2021-09-22
Японы Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 10-р сарын 4-нд Ерөнхий сайд Ёшихидэ Сугагийн залгамжлагчийг сонгох түр парламентыг хуралдуулах шийдвэр гаргажээ.

Японы эрх баригч Либерал ардчилсан нам энэ сарын 29-нд болох сонгуулиар шинэ даргаа сонгоно. Төлөөлөгчдийн танхим болон Сенатын нэгдсэн хуралдаанаар шинэ даргаа Японы 100 дахь Ерөнхий сайдаар сонгох аж.

Шинэ Ерөнхий сайдыг сонгосны дараа танхимыг нэн даруй бүрдүүлж, шинэ засгийн газрыг байгуулах болно.

Киодо Ньюс агентлагийн мэдээлснээр, дээрх байдлыг харгалзан санал хураалтын өдрийг зуршил ёсоор ням гаригт зохион байгуулах аж.  Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн хуваариар “Сурталчилгаа 10-р сарын 26-нд эхэлж 11-р сарын 7-нд санал тоолох болно” эсвэл “Сурталчилгааг 1 -р сарын 2-нд гаргаж, 14-нд санал тоолох” боломж маш их байгаа гэнэ.

Ирэх сарын 4-нд түр парламентыг зарлан хуралдуулах гэж байгаатай холбогдуулан Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн хуваарийг аравдугаар сарын 21-нд буюу гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаны дараа гаргахаар болсон байна.

Холбоотой мэдээ