
Сүхбаатарын талбайд өнөөдөр иргэд баяр наадмыг зохион байгуулахыг эсэргүүцэн #No Naadam, “Тэвчээр тасарлаа” уриатай тайван жагсаалыг зохион байгуулсан. Тэгвэл тус хөдөлгөөнөөс Монгол Улсын Засгийн газрыг огцрохыг өнөөдрөөс эхлэн эрчимтэй шаардаж, улс төрийн акц өрнүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Мөн наадмын өмнө тэдэн рүү зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэслэлгүйгээр дайрч гүтгэсэн гэв. Иргэн Энхбат мөн фашист үзэл санааг дэвэргэсэн мэдэгдэл хийсэн тул өөрсдөө нэгдсэн залуус цаашид зохион байгуулалтад орох шаардлагатай гэж үзжээ. Аль намын, хаанаас захиалгатайг нь бид мэдэхгүй байна. Дөрөв дэх засаглал буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэл иргэд рүү дайрч болохгүй. Бид холбогдох байгууллагуудад гомдол гаран, шүүхэд нэхэмжлэл өгнө гэв.
Залуучууд ийнхүү ярив:
Засгийн газрын тогтооолыг зөрчиж тэмдэглэлт ой, баяр наадам зохион байгуулсан Шадар сайд С.Амарсайхан, Дорнод, Сэлэнгэ, Ховд, Завхан аймгийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарыг хариуцлага хүлээж, огцрох шаардлагыг наймдугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн.
Энэхүү шаардлагын хариуг нэн даруй өгөхгүй бол зохион байгуулалтад орж, дахин жагсана.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өмнөх Засгийн газруудын адил алдаагаа давтлаа. Хууль төр, иргэдэд адилхан үйлчлэхгүй байна.
Иргэдийг Ковидын хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж, зөрчсөн бол торгож, хариуцлага тооцож байгаа атал өөрсдөө удаа дараа зөрчсөн.
Хангалттай бид нар харлаа. Монгол Улсын Засгийн газрыг огцрохыг өнөөдрөөс эхлэн эрчимтэй шаардаж байна.
Долдугаар сарын 1-ний өдөр ирсэн улс төрийн акц өрнүүлсэн залуучуудыг ирж нэгдээсэй гэж уриалж байна.