Вакцины гурван тунтай нийт 1700 хүн халдвар авчээ

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайханы өгсөн мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

Вакцины хос тун хийлгэсэн 2.1 сая хүний 100 мянга нь халдвар авчихсан байна. Нийт 270 мянган хүн гурав дахь тунг авснаас 1700 хүн халдвар авсан байна. Вакцин хүндрэл, нас баралтаас үр дүнтэй сэргийлэх ч халдвар авахгүй гэж ойлгож болохгүй.

Вакцины гурван тунтай ч халдвар авах эрсдэлтэй тул халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахих хэрэгтэй байна.

Халдвар авч буй хүмүүсийн 70 хувь нь гэр бүлийн орчноосоо халдвар авч байна.

ХӨСҮТ-ийн зүгээс нийтийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай гэсэн зөвлөмжийг хүргүүлсэн. ААН-үүд маань халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдүүлж ажиллах шаардлагатай байна.

Хариу арга хэмжээгээ сайтар авахгүй,  нийтэд чиглэсэн хариу арга хэмжээ буюу шөнийн хөл хориог хэрэгжүүлэхгүй, ААН-үүдийн цагийг хязгаарлахгүй бол дөрвөн долоон хоногийн дараа халдварын тохиолдол 9-10 мянгад хүрнэ. Хариу арга хэмжээг авбал аравдугаар сарын эхээр халдварын тохиолдол буурах хандлагатай байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn