Сүүлийн долоо хоногийн хугацаанд анх удаа 3000-аас дээш тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн долоо хоногийн хугацаанд халдварын тохиолдлын тоо тогтмол 3000 дотор хэлбэлзэж байсан юм.

Тэгвэл сүүлийн 24 цагт халдварын  3416/Улаанбаатарт 1896, орон нутагт 1518/тохиолдол илэрч, 21-80 гаруй насны 14 хүн нас барлаа.

Өнөөдрийн байдлаар:

  • Хөнгөн 12156
  • Хүндэвтэр 6965
  • Хүнд 2027
  • Нэн хүнд 376 иргэн эмчлүүлж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn