Хөдөлмөрийн чадвар алдагдалтыг үнэн зөв тодорхойлж байгаа эсэх шалгалтыг АТГ-тай хамтран эхлүүлжээ

2021-09-22

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өчигдөр 25-р суваг телевизийн Ам нээвэл нэвтрүүлэгт оролцжээ.

Тэрбээр энэ үеэрээ тус яамнаас  хөдөлмөрийн чадвар алдалтыг үнэн зөв, тодорхойлсон эсэхийг МХЕГ, ЦЕГ, АТГ-тай хамтарч эхлүүлсэн талаар мэдээллээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

Баян-Өлгий аймаг хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээгээр улсад нэгд бичигдсэн. Тус аймгийн нэг сумын хүн амын 11 хувь нь хөдөлмөрийн чадвар алдсан гэж тэтгэмж авч байна. Тус аймгийн эмнэлгийн эмч нар нь хахууль аваад хуурамчаар тэтгэмжид хамруулсан гэсэн мэдээлэл өмнө нь ч явж байсан.

Үнэхээр хөдөлмөрийн чадвар алдах хөдөлмөрийн болон байгалийн нөхцөл байдал үүссэн бол ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ажил хийх ёстой.

Харин хуурамч бичиг баримт бүрдүүлж, төрийн халамж авч байгаа бол эрүүгийн хэрэг үүсгэнэ.

Даанч шүүх дээр энэ хэргийг шийдэхгүй удааж, хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг нь хүлээх гэсэн хандлага байгаа нь харамсалтай.

Даатгуулагчийн тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан түүний сүүлийн бүтэн ажилласан 3 сарын хөдөлмөрийн хөлснөөс дор дурдсан хувь хэмжээгээр бодож олгоно гэж заасан байдаг.

Шимтгэл төлсөн хугацаа Тэтгэмж бодох хувь
5 хүртэл жил 50%
5-14 жил 55%
15 ба түүнээс дээш жил 75%

 

Холбоотой мэдээ