Ахмадуудын 600 мянган төгрөг хүртэлх тэтгэврийн зөрүүг арилгах шаардлагыг Засгийн газарт хүргүүллээ

2021-09-22

Монголын Ахмадын холбооноос ахмадуудын 100-600 мянган төгрөг хүртэлх тэтгэврийг зөрүүг арилгахыг шаардлаа. Ерөнхий сайд болон Сангийн сайд нарт 2022-2023 онд багтаан тэтгэврийн зөрүүг арилгах нэмэгдэл хөрөнгийн эх үүсвэрийг гаргаж өгөх, 70-аас дээш настай ахмад настнуудын тэтгэврийн зөрүүг 2022 оны нэгдүгээр улиралд багтаан шийдвэрлэх шаардлагыг хүргүүллээ.

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар:

1990 оноос хойш тэтгэврийн зөрүү гэдэг асуудал яригдаж байна. Ялангуяа 2001 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүс өмнөх бага цалингаас тэтгэврээ тогтоолгож, ихэнхи нь тэтгэврийн доод хэмжээ буюу 350 мянган төгрөгөөр амжиргаагаа залгуулж байна.

Ахмад настны тэтгэврийг үнийн өсөлт, амжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан жил бүр индексжүүлэн нэмэгдүүлэх хуулийн заалттай. Гэтэл энэ хуулийн заалт хэрэгжихгүй байна.

Нэг ахмад 100-600 мянган төгрөг хүртэлх тэтгэврийн зөрүүтэй байна.

2001 онд тэтгэвэртээ гарсан үйлчилгээний ажилтны тэтгэвэр нь 29700 байсан бол өнөөдрийн үйлчилгээний ажилтан тэтгэврээ 460 мянган төгрөгөөр тогтоолгож байна.

Энэ нь цалингийн нэмэгдлийг тооцоогүйтэй гэв.

Сүүлийн 10 жилд гэхэд 40 гаруй, 20 жилд 70 гаруй ахмад настан нас барсан. Жилд 4-5 мянган иргэн нас барж байна. Тэтгэврийн зөрүүгүй арилгуулж чадалгүй насан өөд болж байна. Ялангуяа 70 ба түүнээс дээш насны ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгаж өгөхийг Засгийн газраас шаардлаа.

[bctt tweet=”Тэтгэврийн зөрүүг арилгахад 600 орчим тэрбум төгрөг шаардлагатай.” username=””]

Холбоотой мэдээ