Цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлоод байсан тус үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг билээ.
Энэхүү үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулж, салбарын компаниудын илтгэл тавигддаг.
Жилээс жилд өргөжин тэлж, уул уурхай төдийгүй зам, барилгын салбарынхан ч оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал гарц болж байгаа билээ.
Монголын уул уурхайн салбарын хамгийн том үзэсгэлэнгээр хүлээн зөвшөөрөгдөөд буй “Mongolia Mining” арга хэмжээний Ерөнхий ивээн тэтгэгчээр “Гранд Майнинг Экюпмент” ХХК, “Алтан ивээн тэтгэгч”-ээр “Жиндиншин” ХХК, “Хера Экуйпмент” ХХК, “Новел” групп, “Мөнгөн ивээн тэтгэгч”-ээр “Цбон” ХХК, “Соёолон Интэрнэшнл” ХХК, “Соёолон Инженеринг” ХХК, “Юнайтед Белаз Машинери” ХХК, Ивээн тэтгэгч банкаар Худалдаа Хөгжлийн банк ажиллаж байгаа аж.