Монгол улсад дотооддоо алдсан COVID-19-ийн халдварын тоо гурваар нэмэгдэж, 20 болжээ

Монгол улсад дотооддоо алдсан COVID-19-ийн халдварын тоо гурваар нэмэгдэж, 20 болсон тухай ЭМЯ мэдээллээ.

2020 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цагийн байдлаар ачаа тээврийн жолоочийн голомтот халдварын батлагдсан тохиолдол хоёроор, ХӨСҮТ-ийн эмч ажилчдын дундах халдварын тоо нэгээр нэмэгдсэн байна.

Дотоодын халдвар гурван газарт голомтлон гарсан хэмээн үзэж буй. Үүнд:

  1. ХӨСҮТ-ийн эмч ажилчид
  2. Ачаа тээврийн жолоочийн/Улаанбаатарт бүртгэгдсэн/
  3. Сэлэнгийн халдварууд батлагдан, тандалт судалгаа үргэлжилж байна.
  • ХӨСҮТ-ийн эмч ажилчдаас найман хүнд/дөрвөн эмч, хоёр сувилагч, хоёр асрагч/ халдвар илрээд байгаа. Эхний халдвар арваннэгдүгээр сарын 6-нд сувилагчаас илэрсэн бөгөөд хамт ажиллаж байсан багийнхныг нь давтан шинжилгээнүүдэд хамруулсаар байгаа юм. Хамгийн сүүлд буюу өнөөдөр 17:00 цагийн мэдээллээр дахин нэг эмчээс халдвар илэрч, нийт 8 тохиолдол боллоо.
  • Улаанбаатарт бүртгэгдсэн ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс арваннэгдүгээр сарын 10-нд халдвар илэрсэн бол 11-нд тэдний ойрын хавьтал болох ээж, дүүгээс нь, 12-нд дүүгийнх нь ойрын хавьтал хоёр оюутнаас, 13-нд жолоочийн 4 настай хүүхдээс халдвар илрээд байсан бол өнөөдрийн 17:00 цагийн байдлаар халдварын хоёр тохиолдол нэмэгдсэнийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.
  • Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн халдварын гурван тохиолдлын онош нэг өдөр буюу арваннэгдүгээр сарын 13-нд батлагдсан бөгөөд 14-ний өдрийн 17:00 цагийн байдлаар халдварын тохиолдол нэмэгдээгүй байна.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ