
Цагдаагийн алба хаагч мансууруулах төрлийн ургамал татаж байгаа зураг цахим орчинд цацагдсан.
Тэгвэл шалгалтаар Орхон аймаг дахь цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын хоёрдугаар тасгийн харуулын цагдаа цагдаагийн дэд ахлагч Ц. М нь 2021 есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад албаны дүрэмт хувцастай, бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Мөн тухайн алба хаагчийг ажлаас нь чөлөөлж, эрүүгийн хэрэг үүсгэжээ.