
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
Энэ үеэр Петровис ХХК-аас нөөцөө тэнцвэртэй хуваарилах зорилгоор ямар арга хэмжээ хэрэгжүүлж буйгаа танилцуулав.
Петростар ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Байгалтуяа:
30 мянган төгрөгийн хязгаарлалт тогтоосон байна. Төвийн бүс 4, Улаанбаатар хотын хувьд 3 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд гурван хоногийн нөөцөө долоон хоног болгон сунгахын тулд 30 мянгын хязгаарлалтыг хийгээд байна. Өнөөдрийг хүртэл литр тутамд 123 төгрөг, нийтдээ 28 тэрбум төгрөгийн алдагдлыг АИ 92 бензин дээр хүлээгээд байна.
Зах зээлийн хуулиараа явбал АИ 92 бензиний үнэ 2200 дээр очих ёстой. Засгийн газрын зүгээс цар тахлын улмаас үнээ бариад явж байна.
Нөөцийн дутагдалд орсон нь үнээс мөн шалтгаалсан. Буцаад шатахуун авах бэлэн мөнгөгүй болсон, байгаа мөнгөндөө тааруулж авсан.