• “Монгол оронд ургадаг ХУНЧИР, БАРАГШУНАА хэрэглэж, дархлаагаа дэмжээрэй”

    2020-11-14

    Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараахь зөвлөгөөг хүргэлээ:

    • Хөл хорион үед богино хугацаанд муудах хоол, хүнсийг их хэмжээгээр авч хадгалах, улмаар хоолны хордлогонд орохгүй байх
    • Шарсан, хуурсан, түргэн хоолноос аль болох татгалзах
    • Давс багатай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх
    • Чихрийн агууламж багатай хүнс хэрэглэх
    • Өдөрт 8-10 удаа халуун, бүлээн зүйл уух
    • Аль болох шөлтэй хоол идэх

    Мөн гэрийн нөхцөлд өөрийнхөө дархлааг дэмжих, манай өөрийн оронд байдаг чацаргана, аарц, хунчир, барагшун зэргийг хэрэглэх нь коронавирус болон бусад халдварт өвчнөөс сэргийлэхэд ач тустай гэдгийг бид байнга хэлдэг. Хэрхэн, яаж хэрэглэх зааврыг ЭМЯ-ны веб хуудасны КОВИД-19 хэсэгт 66 төрлийн зөвлөмж байгаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ