
Гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. ХӨСҮТ-ийн хоёр ажилтан, тээврийн жолоочийн ойрын нэг хавьталд коронавирус илэрлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Гурван хүнд коронавирусийн халдвар илэрч, 817 хүнээс илрээгүй. Гурван батлагдсан тохиолдлын нэг нь 4 настай хүүхэд байсан бол хоёр нь ажиглалтад хянагдаж байгаа хоёр эмч байна. Мөн өнөөдөр 11 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ” хэмээн ярьсан юм.
- Арваннэгдүгээр сарын 2-нд Суданаас тусгай үүргийн нислэгээр ирсэн 120 хүний давтан шинжилгээ
- Тусгаарлах байранд байгаа гурван хүн
- Тандалтын 22 шинжилгээ
- Орхон аймгийн 3 иргэн
- Батлан хамгаалахын 64
- ХӨСҮТ-ийн 45 эмч ажилтанд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Нийт батлагдсан тохиолдол 416 боллоо. ХӨСҮТ-д 83 хүн эмчлэгдэж, нэг хүн хүнд, 16 хүн хүндэвтэр, 66 хүн хөнгөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.