
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр шатахуун импортлогчид болон салбарын сайдтай уулзаж байна.
Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр орон нутагт 17-18 хоногийн, Улаанбаатар хотод 3-5 хоногийн шатахууны нөөцтэй байна.
Гэтэл ийнхүү нөөцтэй байхад зохиомол хомсдол үүсгэж, АИ- 95 бензиний үнийг нэмсэн ААН-үүдэд хариуцлага тооцож, торгох саналыг АМГТ-аас гаргалаа.
Хөх хотоос тээвэрлэх төмөр замын тээврийн асуудал шийдэгдвэл Монгол улсын шатахууны нөөц, худалдаа хэвийн болно гэж албаныхан хэлж байна.