
Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг 5-11 насны хүүхдүүдэд тарихад аюулгүй бөгөөд дархлаа тогтоц сайн байгааг судалгаагаар тогтоожээ.
Туршилтад 5-11 насны 2268 хүүхэд оролцсон ба 21 хоногийн зайтай хоёр тун вакцин хийжээ. Ингэхэд вакцины хоёр дахь тунд хамрагдсанаас сарын дараа гэхэд 5-11 насны хүүхдүүдийн дархлааны хариу урвал хүчтэй байсан гэж Pfizer компаниас мэдээлсэн байна.
Энэ нь АНУ-д 5-11 насны хүүхдүүдэд хийсэн анхны судалгааны үр дүн бөгөөд тус компаниас Хүнс, эмийн удирдах газраас яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: CNN