
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр шатахуун импортлогчид болон салбарын сайдтай уулзахаар болжээ. Ингэхдээ Төрийн ордонд хэвлэл мэдээллийхнийг оруулахгүйгээр, хаалттай уулзана гэх мэдээлэл байна.
МГТГ-аас долоо хоногийн өмнө шатахууны 35 хүртэлх хоногийн нөөц байгаа, үнэ нэмэх, ховордох үндэслэл байхгүй хэмээж байсан. Гэвч уг мэдээлэл хөрсөн дээрээ хэрэгжсэнгүй.
Ерөнхий сайдын уулзалтын дүнд ямар нэгэн шийдвэр гарах болов уу гэдэг хүлээлт үүсгээд байна.