
Шатахууны хомсдол үүсч, АИ 92, АИ 95 шатахуун өгөхгүй, зарим ШТС-ууд нэг хүнд 30 мянган төгрөгт тааруулж өгөхөөр хязгаарлалт тогтоогоод байна.
АМГТГ-аас долоо хоногийн өмнө шатахууны 35 хүртэлх хоногийн нөөц байгаа, үнэ нэмэх, ховордох үндэслэл байхгүй хэмээж байсан.
Уг асуудлаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ дараах мэдэгдлийг цахим хаягтаа оруулжээ. Тэрбээр:
“Шатахуун борлуулагч компаниудын нөөцийг шалгах хяналт шалгалт үргэлжилж байна. Өчигдөр шалгагдсан компаниудын хувьд нөөцийн савандаа бага хэмжээний нөөцтэй байсныг тогтоосон. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас
- Шатахууныг авахын тулд түгээгчид 20000 төгрөгний хахууль өгсөн гэх нэр бүхий шатахуун түгээгүүртэй холбогдох…
- Шатахууныг дамлан худалдаалж шаглаж байгаа гэх… мэдээллийг авч цагдаагийн байгууллагат хандаж байна” гэжээ.