“Хөл хорио дэглэмийн үед лагерь явж болохгүй, орон нутгаас ирсэн иргэд гэртээ харих боломжгүй”

2020-11-13

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтын талаар мэдээлж байна.

Иргэд гэртэйгээ ойролцоох хүнс худалдаалдаг газрууд болон хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж, аль болохыг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөлөө. Нийслэлийн  онцгой комиссын дарга Д.Сумъяабазар захирамжаар батлагдсан хязгаарлалт тогтоогоогүй үйл ажиллагаа эрхэлж буй иргэд хувийн тээврийн хэрэгслээрээ зорчих боломжтой, заавал автобусаар явах шаардлагагүй гэв. Харин дорх 13 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын ажилтан өөрийн иргэний үнэмлэх, томилолтын бичгээ заавал биедээ авч явах хэрэгтэй юм.

-Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
– Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутгал татуурга
– Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж
– Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/
– Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
– Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал
– Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар
– Банк
– Оршуулга
– Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт
– Шүүх, прокурор
– Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/
Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд:

Гэртээ л байснаараа аюулгүй байдлыг хангаж чадна. Хөл хорио тогтоосон гэдгийг иргэд маань маш сайн ойлгох хэрэгтэй. Лагер явж болохгүй, байгаа газраасаа хөдөлж болохгүй.

Улсын хэмжээнд хөл хорион дэглэмийг сахиулж байгаа учраас орон нутгаас ирсэн иргэд харьж болохгүй. Улаанбаатар хотоос гарсан ч бүх аймгуудад хөл хорион дэглэм тогтоосон.

Төрөх, бие нь муудсан үед мэдээж хөдөлгөөнд оролцуулна. Гэтэл энэ зүйлсийн хажуугаар худал хэлж байгаа хүмүүс байна. Одоо гадуур хөдөлгөөнд оролцож байгаа машин нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулж буй тээврийн хэрэгслүүд байгаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Засгийн газрын хэвлэл мэдэээллийн албаны дарга зуслан явж болно гэж мэдэгдсэн шүү дээ. Дархлаа дэмжих бас тусгаарлалтын нэг хэлбэр бус уу Өдөр бүр нааш цааш явалгүй байж байгаад 17-нд гэртээ ирэх нь орох хөдөлгөөн биш гэж үү?

Холбоотой мэдээ