Т.Гантөмөр:Иргэдийг ажилдаа хувийн машинаараа явах асуудлыг эргэж харна

2020-11-13

Өнөөдрийн ЭМЯ-наас хийсэн хэвлэлийн хурлын үеэр Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хөл хорионы хязгаарлалтад ороогүй хөдөлмөр эрхлэдэг иргэдийг хувийн автомашинаараа ажилдаа ирж, очих асуудлыг эргэж харна хэмээн мэдэгдэв.

Тэрбээр “Өнөөдөр орой 21:00 цагийн Нийслэлийн онцгой комиссын хуралдаан дээр ярилцаж, эргэж харна. Зарим нэг зүйлс дээр өөрчлөлт оруулах зүйлсийг яръя гэж бодож байгаа.

Томоохон сүлжээ дэлгүүрүүд иргэдэд захиалгаа хүргэхдээ хувийн автомашинаараа явдаг юм байна.

Цахилгаан, шугам сүлжээний инженер техникийн ажилчид гарцаагүй хувийн автомашинаараа явах хэрэгтэй болдог юм байна. Ариутгал, халдваргүйтэл хийх тусгай зөвшөөрөлтэй 41 байгууллага байна. Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйтлийг байнга сайтар хийлгэж байгаа” гэсэн юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • хотын төвийн дэлгүүрүүд махны хомсдолтой байна. Та хүмүүсээ явуулж үзүүлээч. Ганц Саруул зах махтай тэр нь 1 кг хонины мах 12500-14500 төгрөг үхрийнхийг ярих юм алга. Тэтгэвэрийн бид яах билээ. тэтгэвэр буухад 15 хоног үлдлээ . Махаа нөөцөлсөн нь зөв байжээ. ШӨХТ газраа ажиллуулаач. хангатаа хийгээч. ТВ гээр худлаа ярихаа болиоч: Иргэд машинаараа Хүчит шонхор орж мах авах эрх өгөх үү. 

  • Автобусанд олон хүнтэй холилдож явуулахыг дэмждэг аргагүй л усан тэнэг мал юм даа. Ийм тэнэг новшнууд дарга хийхээр улс орон хөгжихгүй нь ойлгомжтой. Мэргэжлийн ажилдаа тэнцэхгүй энд тэнд элдвийн дарганцрын ажил хийж явдаг нөхөр

  • яаж ч бодсон ийм тэнэг шийдвэр гаргаж байгаа хүмүүс биднийг удирдаж байна гэж бодохоор дотор харанхуйлж байна.

  • NAAD HUBIIN MASHIN VBUULAHGUI GESEN TEHEG SHIIDBEREE BOLIO.GER BULEEREI GANSAARAI VBAH NI HALBAR HAMGAALALTIIN DEGLEM MORDOJ BAIGAA VM BISHUU,,ABTUBUSAND OION HUNTEI HAMT VBBAL ZUGEER VM UU,

  • яаж     ч    бодсон    хувийн    машинаараа    явах    нь   эрсдэл   багатай    биз    дэээ      нийтийн     унаанд    чихэлдэж      байсанаас  

  • Зөвшөөрөгдсөн хүмүүс хувийн машинаараа ажилдаа зайлшгүй явах шаардлагатай бол явах нь яах аргагүй зөв юм. Нөгөө тээгүүр нийтийн унаа автобусаар ард түмэн үйлчлүүлж явж л таарна. Иргэн хүний хувьд хотын дарга Сумъяабазарт үүрэг өгч байна. Үүнд: Автобус компаний нэгтгэлд ариутгал хийх үүрэг өгөхөөс гадна, суудлын аравчийг угааж цэвэрлэх, заримыг нь шинэчилж солих, автобусныхаа шалыг угааж цэвэрлэсэн  хойно үйлчилгээнд гарахыг зөвшөөрч байх. Цаашдаа цэвэрч байдлыг хэвшил болгох, юм цацсан болоод ажлыг халтуурдаж болохгүй. Ариутгал,  цэвэрлэгээг яаж хийснийг зурагтаар хармаар байна. Газар дээр нь очиж шалга,  цаашдаа анхаарах зүйл их байгаадаа. 

  • Ажилчдыг нэгдсэн унаагаар авах, хүргэхийг үйлдвэрүүдийн удирдлагад хариуцуулах шийдвэр гаргах нь зөв байх, таксины үйлчилгээ эрхэлдэг компаниудтай хамтран ажиллаж халтуур хийдэг хүмүүсийг бүртгэлжүүлж үйлчилгээнд явуулах, жолооч нарт ибаримтын QR код суулгаж өгөх, тухай бүр ямар зорчигчийг хаана хүргэсэн талаарх мэдээллийг ч УОК-т авч байж болно доо, тэгвэл хаан хаанаа л хэрэгтэй баймаар

Холбоотой мэдээ