Ж.Батзандан: Монголд очихдоо Австралид ирсэн бүх зардлаа төлчихнө

2021-09-20

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Австралид суух Элчин зөвлөхөөр очсоныгоо цөллөг хэмээн тодотгон жиргэсэн нь шүүмжлэл дагуулаад байна.

Тэрбээр энэ талаараа “Л.Болд дарга мэргэжлийн дипломат хүн тэр мэргэжлийн ажлаа хийг. Харин би Австралид ирээд Монголыг аврах 18 хувьсгал номоо бичиж дуусгасан тул удахгүй нутагтаа очино. Би очихдоо Австралид ирсэн, гарсан бүх зардлаа төлчихөөд очино. Надад ном унших улс орноо аврах цогц төлөвлөгөө боловсруулах боломж олгосон Ерөнхийлөгчдөө баярлалаа. Миний номонд Австрали, Шинэ Зеланд, Англи, Норвеги гэх мэт улс орнуудад амжилттай хийгдсэн эдийн засгийн хувьсгалын талаар тодорхой тусгагдсан.Ерөнхийлөгч намайг Унгарт элчин сайдаар яв гэсэн санал тавьж байсан. Би элчин сайд болохгүй, судалгаа хийж, ном биччихээд ирэе гээд Австралийг зорьсон юм” хэмээжээ.

Холбоотой мэдээ