
Цар тахлын үеэр иргэдийг нэг дор бөөгнөрөхөд хүргэсэн “Цахим үндэстэн” арга хэмжээ шүүмжлэл дагуулаад буй.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “ Мишээл экспо дээр хийх арга хэмжээг парк руу татсан. Буруутгаж болохгүй. Мөн монголд анхны дрон шоу хийсэн. Хамтарч ажилласан ААН, байгууллагууд алдаа гаргасныг үгүйсгэх аргагүй. Гадаа байгаа арга хэмжээг цаашдаа ч хийнэ. Энэ үзэсгэлэн ч гэсэн гадаа болж байна. Цаашид тэмцээн уралдаан нээлттэй болно. Мөн доторх арга хэмжээг ч нээлттэй болгоно. Тиймээс эдийн засгаа нээлттэй болгоно. Цаашид цар тахал улам мутацилагдаад үргэлжлэхийг ДЭМБ-аас хэлж байгаа. Тиймээс энгийн хэмнэл рүү орж, урагшлах хэрэгтэй” хэмээн ярилаа.