“Гэрээр эмчлүүлж байгаа иргэд ХӨСҮТ-д рентген зургаа авахуулж, санаа амар тусгаарлалтаа үргэлжлүүлэх боломжтой”

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан иргэд хөнгөн, хүнд өвчилж байгаа эсэхээ ХӨСҮТ дээр цээжний рентген зураг авахуулан тодорхойлуулах боломжтой гэв.

Тэрбээр “Ор үндсэн ачааллаасаа давсан байна.

ХӨСҮТ-ийн 315 орноос 15 нь эрчимт эмчилгээний ор байдаг. Маш хүнд, хүнд зэрэглэлтэй хүмүүст үйлчлэх эмнэлгийн тоног төхөөрөмжийн нөөц хязгаарлагдмал. ХӨСҮТ дээр гэрээр эмчлүүлж байгаа болон хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дундын бүтцийг шийдвэрлэхээр цээжний рентген зургийг 24/7  хуваарийн дагуу хийж эхэлсэн.

Гэртээ тусгаарлагдаж, эмчлэгдэж байгаа иргэд санаа зовж байна.  Амбулаториор очиж рентген зургаа авахуулан хүндэрсэн эсэхээ мэдэж, тусгаарлалтаа санаа амар үргэлжлүүлэх боломжтой” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn