УОК:Гадуур дэмий сэлгүүцэж байгаа иргэдэд хатуу хариуцлага тооцно

2020-11-12

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Нийслэлийн хэмжээнд 11 цагт шинжилгээ хийх ажлыг эхлүүлж, эрсдэлийг тооцоолж Цэргийн Төв эмнэлэгт 550 орыг нэмэлтээр гаргаад байна.

Мөн дэмий сэлгүүцэж байгаа иргэнд хатуу хариуцлага тооцож ажиллахаар болжээ.

Цагдаагийн хурандаа Ж.Амгалан:

Өнөөдөр 23:00 цагаас эхлэн явган болон автомашинтай хөдөлгөөнийг багасгах чиглэлээр арга хэмжээ авч ажиллана.

Айл өрхүүд аль болох гэрийнхээ ойрхон хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлж, хол худалдааны захууд руу явахгүй байхыг анхааруулж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ