ШУУРХАЙ:Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэй хоёр удаагийн шинжилгээгээр ХАЛДВАРТАЙ гарчээ

2020-11-12

Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын оршин суугч 74 настай эмэгтэйд хоёр удаа шинжилгээ хийхэд эерэг гарсан. Тухайн эмэгтэйг ХӨСҮТ-т авч ирж эмчлэнэ. Мөн шинжилгээг дахин давтан хийнэ. 11-р сарын 6-наас эхэлж зовиур илэрч, 9-нд эмнэлэгт ханджээ. Хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсан. Хугацаа, явсан маршрутын хувьд авч үзэхээр ачаа тээврийн жолоочоос тусдаа, өөр голомтоос халдварласан байж болзошгүй. Алтанбулагийн боомтыг ирэх даваа гарагаас эхлэн зогсоохоор болсон. Тэр хүртэл тухайн нутагт ямар дэглэм барих вэ гэдгийг тогтоохоор УОК-оос ажлын хэсэг явсан.

Тухайн эмэгтэйтэй ойрын хавьтал болсон хүмүүсийг гэрт нь тусгаарлаад байгаа аж. Нэмэлтээр мэдээлэл өгөхөд тухайн эмэгтэй нь Улаанбаатар хотод болсон “Хархан нүдэн” тоглолтыг үзээгүй юм байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ