Хоёр тунгаа хийлгээд 14 хоноод байсан 200 орчим иргэн халдвар аван, нас баржээ

2021-09-17

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

Вакцин хийлгэсэн ч таныг бүрэн хамгаалахгүй тул халдвар хамгааллын дэглэмээ сайтар хамгаалах хэрэгтэй байна. Нийт шинжилгээний 60-70 хувьд нь дельта вирус тодорхойлогдож байна.

Гэртээ тусгаарлагдаж, эмчлэгдэж байгаа иргэд үнэхээр санаа зовоод байгаа бол амбулаториор очиж рентген зургаа авахуулан хүндэрсэн эсэхээ мэдэх боломжтой.

Хос тунгаа хийлгэсэн 2.1 сая хүн байгаагаас 100 мянга гаруй нь халдвар авсан. Нийт нас баралтын тавны нэг нь хоёр тунгаа аваад, 14 хоносон хүмүүс байгаа.

Вакцины хоёр тунгаа хийлгээд 14 дэх хоног болоход эсрэг бие тодорхой хугацаанд үүсэж байна. Үүнээс хойш эсрэг биеийн хэмжээ багасаж байгааг харуулж байна. Манайд хэрэглэгдэж буй дөрвөн вакцин нь эхлээд тодорхой хэмжээнд дархлаа үүсгэж байгаа ч буурч байгаа нь харагдаж байна.

Холбоотой мэдээ