“Иргэдээ үнэ төлбөргүй эм, амин дэмээр хангаж байгаа цөөхөн улсуудын нэг нь Монгол”

2021-09-17

УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр:

Монгол Улсад нас баралт дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас бага байна. Манайд хийгдсэн вакцин нь хүндрэл, нас баралтын эсрэг өндөр үр дүнтэй байгааг харуулж байна.

Дельта хувилбарын тархалт өндөр байгаа ч сургуулиудыг хаахгүй байх бодлогыг баримтлаж байна.

Бидний хувьд дельтагийн давалгаанд өртсөн тул вакцины гурав дахь тунг хийж нас баралтаас сэргийлэхэд анхаарч байна. Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар нэг хүнийг гэрээр эмчлэхэд 160 мянган төгрөгийн санхүүжилтыг олгож байгаа.

Коронавирусийн үед иргэдээ үнэ төлбөргүй эм, амин дэмээр үнэгүй хангаж байгаа цөөхөн улсуудын нэг нь Монгол Улс. Бусад орнуудад иргэд нь эмээ өөрсдөө худалдаж авч байгаа.

55-аас доош насны болон вакцинд бүрэн хамрагдсан иргэд эмнэлэгт хэвтэх гэж эрсдэлт бүлгийн хүмүүсийн орыг булааж байна. Тиймээс хөнгөн туссан бол эмнэлэгт хэвтэхгүй байхыг хүсэж байна.

Холбоотой мэдээ