ЭЕРЭГ МЭДЭЭ: Т.Рэнцэнбадам 48 хоногт 1047 км-ийг гүйн туулж, бариандаа амжилттай орлоо

2021-09-17
Спортын мастер Т.Рэнцэнбадам өнөөдөр бариандаа орлоо.
Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч Т.Рэнцэнбадам Монгол Улсын өмнөд хил болох Дорноговь аймгийн Замын-Үүдээс хойд хилийн зурвас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хүртэл 1100 км замыг явганаар туулахаар наймдугаар сарын 1-ний өдөр замд гарсан билээ.
Тэрээр нийт 48 хоногийн гүйлт хийж байгаа бөгөөд таван аймгийн 16 сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн байна.

Холбоотой мэдээ